ТББХ: Ирц бүрдээгүй тул хуралдааныг хойшлууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.01.07/  14.00 цагаас товлосон ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Тус байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг бөгөөд хуралдаандаа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат нар л иржээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Л.Пүрэвдорж нарын гишүүд хуралдаандаа ирсэнгүй. Тиймээс тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдааныг хойшлуулж, маргааш /2020.01.07/ 10.00 цагт товлолоо.

Энэ удаагийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 2 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top