Д.Эрдэнэбат: Сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оны өмнө Сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Уг хуульд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацааг 21 хоног байхаар тусгасан юм.

Тэгвэл эл хугацааг багасгах ёстой гэдгийг УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлж байна.

Тэрбээр "Нэг аймагт дунджаар хоёр, 100 мянгаас дээш хүн амтай бол гурван мандаттай байх. Харин 100 мянгаас доош хүн амтай бол дөрвөн мандат байх нь зохимжгүй гэж үзэж байна. 50:26 гэж автоматаар тогтоод байгаагаас биш хүн амын тоо, газарзүйн байрлалыг гол болгон үзэж хэд болгохыг шийдэх ёстой. УИХ орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хоёрдугаар сарын 1-ний дотор батална. АН-ын байр суурь бол орон нутагт бие биенээ мэддэг учир сурталчилгааны хугацааг богиносгох ёстой гэж үзэж байгаа" гэх байр суурийг илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg yumnuud(103.212.116.126) 2020 оны 01 сарын 08

erdene , erdenebat gsen 2 aimaar bah melhii bnaa. hun harahad aimaar ter nud am ni. iim luivarchdiig bitgii songooroi. idej uuj hanahaa meddeggui balai yumnuudiig bitgii gargarai

0  |  0
Top