Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "Г" танхимд эхэллээ.

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.01.07/ 14.00 цагт хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй юм. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцох ёстой 19 гишүүнээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат нараас бусад нь хуралдаандаа ирээгүй юм. Тиймээс байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааныг хойшлуулж, өнөөдөр /2020.01.08/ 10.00 цагт товлосон юм. 

Тэгвэл байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэж, хуралдаан эхэллээ. Хуралдаанаар яг одоо "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын хоёр гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top