ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр /2020.01.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тэтгэврийн зээлийн нэг удаа тэглэх зөвлөмжтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. ШИНЭ намын Удирдах зөвлөл өчигдөр /2020.01.07/ хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.Салхитиын мөнгөний ордыг барьцаалж, бонд босгож гаргах 750 тэрбум төгрөгийг тэтгэврийн бүх ахмадад өгөх нь зүйтэй гэдэг шийдвэрийг ШИНЭ намын Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ. Тэд энэхүү саналаа УИХ-д оруулж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Салхитын мөнгөний ордыг барьцаалж, бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг гаргаж, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн шийдвэр гаргасан байна. Энэ зөвлөмж нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ирж, хуулийн төсөл болон хэлэлцүүлэгт орохоор болж байна. Монгол Улсын нийслэлд 305 мянган ахмад бий гэх мэдээлэл байна. Тэтгэврийн зээлтэй ахмадын тоо 240 мянга байна. Энэ 750 тэрбум төгрөгийг 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг хаахад зориулах нь ялгаварлаж байна гэх гомдол ирж байна. Нөгөө талаараа Үндсэн хууль зөрчиж байна" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Салхитын мөнгөний ордыг барьцаалж олох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадад тэгш хүртээх ёстой. Тооцоогоор бол 750 тэрбум төгрөгийг бүх ахмадад хуваахад нэг хүнд ойролцоогоор 2.5-3 сая төгрөг болж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол ШИНЭ нам жагсаал зохион байгуулж, суулт хийх болно" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 37 )
Engeh n shudrag zvil sh dee
Batzandan gishvvn zow sanaa gargaj bna bvh ahmaduud erh tegsh baih heregtei
Demjij bn. Batzandan l neg zuv duugarah yum daa.
Шударга ёс гэдэг чинь энэ шүү. зөв зөв
Энэ нээрэн үнэн сонин гар юм. Нийгэмд гарч буй үзэгдлээс хоцорч болохгүй, энэ нэг улаан нүүрийг ширлэж байгаад ч хамаагүй юмнаас хоцролгүй зүүгдэх цор ганц сонирхолтой амьтан. Цаана нь байгаа хүн юу бодож зогсоно вэ? Эдгээр хүмүүс, ийм байж чадаж байгаа нь л монгол онцлог юмуу даа. Түүнээс энд зарчим, ёс суртахуун ярих нь илүүц юм.
demjij b na
Баяр хүргэе. Бүх талаар дэмжинэ. Ялгаварлах ёсгүй. Зээл аваягүй гүрийсэн нь яагаад буруутай гэж.зээл авч үзээгүй өндөр настан байхгүйдээ.арай ядан төлөөд дуусаж байлаа
MOLODETS, ZEELGUI BUH AHMADUUD NEGDEJ JAGSAAL TSUGLAAND OROY, BATZANDANG IREEDUIN ERUNHIILEGCH BOLGOSON CH YADAG UM, AHMADUUDAA HUNDELDEG SAIHAN ZALUU BNA, BOLD ERUNHII SAID BOLOG, TEMTSENE SHUU ENE NOVSHIIN YALGAVARLASAN HUULI BATLAGDVAL
Teneg humuus sanaa avah baigyi dee Baigaliin bayelgiig hugshudud afilhan hyrtee
mahs zuv demjij baina .hugshidiig yalgavarlaj bolohgyi
маш зүйтэй бүгдэд нь тэгш өгөх ёстой
Жирийн тэтгэврийн хөгшдийн зээл 1-2 сая л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Мөнх-Оргилын хэлснээр өнгөрсөн 12 сард олон мянган хүн 20-30 саяын буюу нийт дүнгээрээ олон зуун тэрбумын зээл авчээ. Ядарсан хөгшдийн нэрээр тэд өөрсдийн олон зуун тэрбумын зээлийг тэглүүлцэн юм бишүү.
Zuv shyy ih hemjeenii zeel avsan ne zasgaas chuluulsun zeeliig tuluud uldvel uursduu tuluh heregtei zeel avahgyi ur huuhed bolon 2 idihgyi hooson honohgyi gyriij baisan ahmaddaa afilhan handah estoi Ene bol turd tom dohio ahmadiig alag uzvel bid duugyi suuhgyi Sanaagyi yumiig sanuulsan nuhduus adilhan harj yz gedeg shaardlagiig hyrgyyleh bolno
DEMJIJ BN BAYAR HURGIE.AVSAN N AZ BOLJ AVAAGUIN HOHI BOLJ TAARAHGUI.ER N TENEG SHIIDVER.JAGSAAL HIIHED BURUUTAH ZUILGUI JAGSAALD OROLTSONO.AVSAN N CH OROLTSONO.ITGELTEI BN\n
Mash zuv shiidver bukh talaar demjinee
ZUV ZAAVAL BVH AHMADIUDAD OLGUULAARAI
Маш зөв дэмжиж байна. Жагсаалд оролцоход бэлэн байна. Хууль хэнийг ч ялгарлаж болохгүй. Хуулиас гадуур хэн ч үлдэх ёсгүй.
Зөв зөв дэмжиж бна
Zob oo,bi hynd obchtei zeel abaagyi buh mongoo tetgeberee emeendee ogdog,demjij bna bayatlalaa huu mini
Zob demjij bna,aigaad zeel abaagyi yumaa hojim huuhduuded hetsuu bolno geed emee tariandaa hyrehgyi bna,\n
зөв шүү шинэ намынхаа хэрэв шийдэгдвэл дэмжинэ шүү баяр хүргэе
ЦАГААН САРААС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ УУ . ЭТТ АШИГТАЙ АЖИЛЛАСАН. 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НОГДО Л АШИГ НЭХЭЖ БАЙНА
Зээл авсан хөгшчүүлийг 100 хүвь ядарсан хүмүүс гэж байгаа бол хэтэрхий өрөөсгөл ойлголт. Харин ч авсанаа төлөх боломжтой чадвартай нь багагүй хүвийг эзлэнэ шүү. Эсрэгээрээ зээлгүй байна гэдэг чинь баян чадалтайгаасаа илүүтэйгээр бүцааж төлөх боломжгүй тэтгэвэрээсээ өөр орлогогүй жинхэнэ ядарсан хөгшчүүл л санаа нь байв ч гэдэг шиг бор зүрхээрээ гүрийж байгаа нь ДИЙЛЭНХ нь шүү гэдгийг зарим нь бодитойгоор харвал зүгээр шүү.
Зөв зөв
Маш зөв шүү. 20- 30 саяаар нь зээл авсан луйварчид үүнийг эсэргүүцээд байгаа юм
Zeel avsan yadarsan humuust tuslaya gesen setgel bhgui yu? Batzandaan? Bitgii novshrood bai! Bid nar saindaa zeel avchihaa yu? Yahav dee zeel avsan humuusiin zeeliig tegellee geed sain uil bolohoos bish yalgavarlasan huuli bus yum bolloo geed shees chin goojih geed bna uu?
Zeel avsan yadarsan humuust tuslaya gesen setgel bhgui yu? Batzandaan? Bitgii novshrood bai! Bid nar saindaa zeel avchihaa yu? Yahav dee zeel avsan humuusiin zeeliig tegellee geed sain uil bolohoos bish yalgavarlasan huuli bus yum bolloo geed shees chin goojih geed bna uu?
Үнэхээр хүнд нөхцөлд орж аргагүйн эрхэнд зээл авч хоосон хонож ядарч байгаа ахмадуудаа төр харж шийдвэр гаргасан. Шуналын микроб болсон зээл авах шаардлагагүй хүмүүсийн үр хүүхдүүд адилхан мөнгө өг гөөд байгаа ш дээ. Үнэндээ зээл аваагүй ахмадуудад барьцах сэтгэл байхгүй.
би Батзанданг дэмжээд байдаггүй ч энэ хэлж байгаа нь бас зөв шүү. ер нь бол тэгш байх нь зөв, заавал зээл чөлөөлж байна гэж харахгүй өндөр настнууддаа хишиг хүртээх маягаар бүгдэд нь тэгш өгөх хэрэгтэй. яагаад бага авсан, их авсан, аваагүй нь ялгаварлагдах ёстой юм
Бүх ахмад настанд тэгш хувиарлах нь зөв.Зээл авсны аз аваагүй хүний хохь болох нь шудрага бус.
Одоо эд нар л дутаж гэнэ. Битгий солиорцгоо чаддын бол бүүр баярцогт элбэгдоржийн идэж уусан мөнгийг олоод ир тэр үед чимээгүй л байсан одоо юу вэ хуццгаа
Эр хоёр загалаа. битгий шоуд. тал нь та нарт баярлаад нөгөө хэцүү тал нь та нарыг үзэн ядна. Тамын тогоогыныхны талд орсон учраас. Атаа хорсол дүүрэн надаас илүү хүртэх вий гэсэн хүмүүсийн талд та нар орлоо. Бид бас та хоёрын эсрэг загсана. Тэгээд яахын талцаад хэрэлдээд байх юм уу.
Төрийн хишиг, ард түмний хөрөнгө зээлтэйд нь олгогдох ёстой юм биз дэ
Ахмадуудад бүгдэд нь тэгш хувиарлах ёстой. Зээл авсан нь завшиж, зээлгүй гүрийдэг нь мартагдах ёсгүй. Шудрага ёс хаа байна ? Зээл авсан нөхдүүдэд ядарсан нь ч бий задарсан завшигч нь ч бий.
Олон хүмүүсийн баяр хөөр дээр ус асгалаа чи. нэг нь баярлаж нойргүй шахуу байхад. амьдралаа залгуулахын тулд үр хойчоо бодож авсан зээл дээ. та нар боломжтой хүмүүсийг болон баячууд эрх мэдэлтний талд л орох юм:
Солиор Батзандаан. Нийгэмийн ачааллыг бууруулж үр хүүхдэдээ сургалтын төлбөр эмлэгийн төлбөрт зарцуулсан учраас 3 өндөрлөг зөв шийдсэн шүү. Заавал барьцдаг тамын тогооныхоон.
Зөв шийдвэр гаргажээ бүх талаар дэмжинэ\n