Сонгуулийн ерөнхий хорооны ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ чөлөөлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус дөрвөн гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Учир нь, Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Билэгт, Ганбат, Дагва, Эрдэнэчулуун нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол Солонго өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Тиймээс тэднийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоол гарчээ. Энэхүү тогтоолыг маргааш /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулах аж.   

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Б.Ганбатыг томилох саналыг оруулж ирлээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр Г.Байгалмаа, Э.Батболд нарыг томилох саналыг ирүүлжээ. Харин Улсын дээд шүүхээс Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарын нэрийг дэвшүүлж байгаагаа хэллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top