УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо.
Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус дөрвөн гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж байгаа Б.Ганбат, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг олонхийн саналаар дэмжлээ. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.
Нэр дэвшигч Б.Ганбатыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос, Г.Байгалмаа, Э.Батболд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг Улсын дээд шүүхээс нэрийг дэвшүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )