УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2020.01.08/15.00 цагаас товлолоо. Хуралдаанаар нэн тэргүүнд Засгийн газраас өргөн барьсан Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэн батлахаар болжээ.
Учир нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Улмаар Засгийн газар өнгөрсөн даваа /2020.01.06/ гарагт ээлжит бусаар хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөл өргөн барихаар болсон юм. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж байна. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлахаар боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
БатЛага ямар Луйварын ажиллагаа хийгээд бнаа. Цэвэр Луйвар шдээ
Хурдан шийдсэн дээр тэхгүй бол хэдэн эргүүнүүд ард түмнийг талцуулж дууслаа.олонч хүний тар нь танигдлаа.батзандан. л болд нЭнхбаяр бусад нь шээс нь гойжихнээ.эд нарыг төрд бүү ойртуул\n
Бушуу туулай борвиндоо баастай гэж үг байдаг. Ардын хүүхдийг алгаар үзэж болохгүй гэж бас нэг үг байдаг. Энэ хоёр хэлц үгс бол цаасан дээр бичиж та нарын баталсан хуувь биш боловч АРД ОЛОН ҮЕИЙН ҮЕД ХЭРЭГҮҮЛЖ ИРСЭН АРД ТҮМНИЙ ХУУЛЬ. Та нарын хуувилдааны хуульнаас илүү ард түиэнд ХҮЧТЭЙ ҮЙЛЧИЛЖ ирсэн юм шүү. Зоиуд урьдчилан сануулж байгаа юм шүү