БАЙНГЫН ХОРОО: Тэтгэвэр барьцаалсан зээл арилжааны банкуудын бүтээгдэхүүн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улсын ямар ч иргэн тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байна. Гэхдээ Монгол Улс өртэй байгаа болохоор өр дээр нэмж өр болохвий гэж санаа зовж байна. Хуульд тэтгэврийн зээлийг урьдчилж гурван сараар олгох заалт байна. Нийт тэтгэврийн хүмүүс нь тэтгэврээ гурван сараар урьдчилж авахаар болох аваас яах вэ. Энэ бүхнийг даах хөрөнгө, санхүү байна уу, Урьдчилж өгөх боломж, бололцоо байна уу" гэв. 

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Тэтгэвэр барьцаалсан зээл бол Засгийн газрын бүтээгдэхүүн биш. Арилжааны банкны бүтээгдэхүүн юм. Төрөөс тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч байгаа бол өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодсон, ярьсан. Хуульд урьдчилгаа гаргана гэж туссан заалт байхгүй. Зөвхөн Монголбанктай яриа хэлцэрээр явж байна. Богино хугацаатай, урьчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргавал арилжааны банкнаас санхүүг нь гаргахаар ярьж байна. Харин Нийгмийн даатгалын сангаас үйл ажиллагааны зардалд зориулж шимтгэл, зардал гаргах асуудлыг ярьж байна. Түүнээс Нийгмийн даатгалын сангаас урьдчилгаа гаргана гэсэн зүйл байхгүй" гэх хариултыг өглөө.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enh(202.126.89.46) 2020 оны 01 сарын 09

Buh irgen geed humuusiin umnuus yarihaa boliochee. durguu Dollariin hansh yumnii une usuh gej bhd chini bayarlah yumuu. Esvel ter 3 hun uursdiinhuu karmanaas uguh geed bga yumuu.

0  |  0
Bold(192.82.78.113) 2020 оны 01 сарын 08

Tetgeveriin iin zeel ogohoo bolikh heregtei sh de. Sar sardaa avaad amidrah mongo gej ogch bga biz de. Iim teneg bankuudiin shunalt buteegdehuunig ustgah heregtei sh de.

0  |  0
sara(202.55.191.194) 2020 оны 01 сарын 08

Хүүхдүүддэ өгөх 20,000,00 төгрөгөн дээр бөөн асуудал үүсгэдэг байж тэтгэвэр дээр их анхаарал хандуулаад цаад санаа нь энэ жилийн УИХ-ын сонгууль, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Хүүхэд ямар сонгууль өгөх биш хөгшид сонгууль өгөх болохоор л энэ алхамыг хийж байгаа. Ичсэн хүн хүн ална гэгчээр энэ онд л бүх хүүхдэдээ 20,000,00 төгрөгөө өгөхөөр болсон байна лэ

0  |  0
Ядарсан Ахмад (192.82.71.47) 2020 оны 01 сарын 08

Чинзориг Минь Дээ, яаж ч бодсон бор одор шар нарыг арай ядан онгороож Яваа хэдэн Ахмадуудаа ялгаварлан гадуурхаад хэрэггуй Дээ, баян тарган бололцоотойдоо биш юмаа, Тороос огч байгаа энэ тэтгэврээрээ яагаад гэсэн болгое, улс орноо хэцуу байхад яалтай билээ гээд ур хуухдууддээ ч хуртэл ад болсоор тэтгэвэр аваагуй 180000 Ахмадаа хосор хаясан УАБЗ нэртэй Хулгайч нарт гордож байгаа шуу, Хулгайч гэдгийг нь 340000 ахмадууд бугдээрээ л мэддэг биздээ

0  |  0
МЭЛЭНГЭ(103.229.123.151) 2020 оны 01 сарын 08

ТЭТГЭВЭР ТОГТООХДОО НДЫН ХҮҮХНҮҮДЭЭР БААХАН ЧАДУУЛСАН... ОДОО ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЯЛГАЖ БНААА ӨӨДГҮЙ МУУ ХҮМҮҮС

0  |  0
Top