МАН-аас нэр дэвшигчдэд МӨНГӨ бус ЁС ЗҮЙН шаардлага тавина

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

-Улс, эх орны хувь заяаг шийдэж, төрийн эрхийг барьж байгаа эрх баригч нам намаасаа нэр дэвших нэр дэвшигчдэд ямар шаардлага, шалгуур тавихаа олон нийтэд ил тод зарлалаа- 

Дөрвөн жилийн давтамжтай болдог УИХ-ын ээлжит сонгууль болоход хагас жилийн хугацаа л үлдлээ. Хэдийгээр өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийг баталж, айдгаа авдартаа хийсэн ч "сонгууль" одоо л эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд улс төрийн нам, эвслийн "сонгууль" хөшигний ард ид өрнөж байна. Учир нь, улс төрийн том хийгээд жижиг нам, эвсэл хуульд заасан хугацаандаа хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээс эхлүүлээд ээлжит сонгуульд ямар арга, тактикаар оролцохоо тодорхой болгох шаардлагатай юм.

Тэгвэл улс төрийн нам, эвслүүд эхнээсээ УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцох нь ил болж эхэллээ.

Жишээ нь, улсын хувь заяаг шийдэж, төрийн эрхийг барьж байгаа эрх баригч нам намаасаа нэр дэвших нэр дэвшигчдэд ямар шаардлага, шалгуур тавихаа олон нийтэд ил тод зарлалаа. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.09/ ээлжит бусаар хуралдсан юм. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцов. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаасаа нэр дэвших горилогчдод тавих шаардлага, шалгуураа танилцуулжээ.

Тэрбээр намын даргын хувьд намаасаа нэр дэвших нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн намд хандив өгсөн мөнгөний хэмжээгээр албан тушаал амлахгүй гэдгийг сануулжээ. Харин оронд нь ёс зүйн болон олон нийтийн дундах рейтинг, нэр хүндийн шалгуур тавихаа анхааруулсан байна. Ингэснээр намдаа хандив нэрээр мөнгө амлаж, хариуд нь тойрог горилохоос эхлүүлээд улс төрийн ашиг хонжоо хардаг байсан улс төрийн нам, эвслийн тогтсон жаягийг халж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хуралдааны үеэр "Энэ 2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ерөнхий сайд аа(150.129.141.109) 2020 оны 01 сарын 11

Та нарын ахмадуудыг уяраан санал авах арга чинь эх орны баялагыг 6 дахин ялгаварлан олгох болчихлоо доо. Та нарын хандивгүй мөнгөгүй сонгууль хийх гэж битгий олон түмнийг хуур даа 60 тэрбумаа нэмэж л байж таараа МАН-д МАНАНд Хүрэл сүх нарт итгэх хүн одоо байхгүй дэээ

0  |  0
Aagii(202.126.88.139) 2020 оны 01 сарын 09

OK.ingeed ehelbel ireedui geleltei bolno

0  |  0
Aagii(202.126.88.139) 2020 оны 01 сарын 09

OK.ingeed ehelbel ireedui geleltei bolno

0  |  0
Aagii(202.126.88.139) 2020 оны 01 сарын 09

OK.ingeed ehelbel ireedui geleltei bolno

0  |  0
Нана(182.160.0.201) 2020 оны 01 сарын 09

Ерөнхий сайд та өөрийгөө тойрсон луувирчидыг яах гэж бна.Ц.нямдожоос авхуулаад..ардаа нуугаад зүтгэх үү?

0  |  0
Shine ue(202.126.89.204) 2020 оны 01 сарын 09

Bayar xurgie

1  |  0
ахмад настан(202.9.46.95) 2020 оны 01 сарын 09

ВАУЧЕР БОЛ ХООСОН ЦААС. МӨНГӨ БИШ. ТЭТГЭВЭРЭЭ НЭМҮҮЛЭЭГҮЙ 400000, ЗЭЭЛЭНД ХАМРАГДААГҮЙ 194000 АХМАД НАСТАНГУУД 2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН-ЫН ЭСРЭГ САНАЛ ӨГНӨ. МАН ДАХИН ТӨРД ГАРАХГҮЙ УЧИР ХООСОН ЦААСААР АХМАДУУДЫГ ХУУРЧ, ДОРОМЖИЛЖ БАСАМЖИЛЖ БАЙНА. ДАРААГИЙН ШИНЭ ЗГ НЬ БИД МЭДЭХГҮЙ, АМЛААГҮЙ ГЭЭД ГҮРИЙНЭ ИНГЭЭД Л БОЛОО…………….ТЭРНИЙ ОРОНД НЭМЭЭГҮЙ БҮХ ТЭТГЭВЭРЭЭ НЭМ.

0  |  1
Иргэн(202.9.46.158) 2020 оны 01 сарын 09

Номтойбаяр Сумьяабазараасаа тэрбум ын хандив авна биз

0  |  1
Top