УИХ-ын өнөөдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэтгэврийн насны иргэдийн ялгаварлаж байгааг эсэргүүцэж маргааш /2020.01.10/ Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
Тэрбээр "Нэг ахмадад 2.5-3 сая төгрөг оногдож байна. Эрх баригч намынхан тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж ярьж байх юм. Нэг өдрийн дотор 200 тэрбум төгрөгийн үнэт цаас өгнө гэж гэнэтийн шийдвэр гаргахын тулд одоо байгаа 750 тэрбум төгрөгөө нийт ахмадад тэгш хүртээх ёстой. Үүнийг л ШИНЭ нам хэлж, шаардаад байгаа юм. Тиймээс маргааш 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр цуглаан хийнэ. Улс төрийн тэмцэл, цуглаан хийхээ зарлаж байна. Эрх баригч намын гишүүд өнөөдөр ҮАБЗ-ийн зөвлөмжийг шийдэхийн тулд судалгаагүй шийдвэр гаргах гэж байна гэж харж байна. Ахмад иргэдээ ялгаварлахгүйгээр шударга шийдвэр гаргахыг хүсэж байна. Баялгийн шударга хуваарилалтын төлөө ахмадуудтайгаа ШИНЭ нам жагсана. Хүрэлцэн ирэхийг уриалж байна" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Odooo naa tetgewer tetgemjeee boljee huuli tegshtgel hiigchjeee
хэдэн ахмадуудаа ялгаварласан хөөрхийлөлтэй тоглоомын төр засагтай улс
ajild ni amjilt xvsie
МАН тэтгэвэр нэмэх амлалтаа биелуулсэнгуй Жилийн дараа шинэ засгийн газар ваучераар нэг саяыг огно гэж худлаа
УИХ-Г ТАРААЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ-Г ОГЦРУУЛЪЯ\n
UUHAI, GOLOGDSON HOHIRSON ALAGCHILSAN AHMADUUD BUGD OCHNOOOO, BATZANDAN ER HUN