Л.Элдэв-Очир: Үндсэн хуульд нийцүүлж ахмадад төрийн хайрыг хүртээж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Өнөөдрийн хуулийг батлахад бэлэн болоод байна. Энэ хуулийг өргөн барьснаас хойш өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдлаа. Өнөөдрийн хууль хамгийн зөв хувилбар, батлагдах нь ойлгомжтой байх. Үндсэн хуульд нийцүүлж ахмадад төрийн хайр хишгийг хүртээж байна гэж бодож байна. Бид цаашид халамжийн бодлого гэдэг зүйлийг анхаарах ёстой. Төр байгаа цагт халамжийн бодлого байх ёстой. Харин энэ халамжийн бодлогын хэрхэн яаж явуулахаа тодорхой болгох хэрэгтэй. Бид Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан. Энэ санд 538 сая төгрөг хуримтлагдсан байна. Цаашид нэг их наяд төгрөг болгох зорилготой. Энэ сантай уялдуулж бодлогоо зөв гаргах зайлшгүй шаардлагатай юм. Энэ бол тэтгэврийнхээ хөгшчүүлд төрөөс үзүүлж байгаа халамжийн бодлого гэдгийг хэлэх байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top