УИХ-ын өнөөдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв гэж бодож байна. Даанч цаг хугацаагаа олоогүй байна. Хүнд сэтгэлээс тусласан тус бол хэзээ ч мартагддаггүй. Манай Монголд дөрвөн жилд нэг удаа сонгууль дөхөөд ирэхээр л баахан амьтан хуурдаг, таалагдах гэж оролддог. Төрийн өндөр албан тушаалыг яаж сонгуулийн хууль зөрчиж, сурталчилгаа хийж болдгийг харж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан Монголын зүйр цэцэн үгэнд албан ёсоор нэг үг оруулж тунхаглах хэрэгтэй байна. Үе, үе нэг цадна. Үхэр гарахаар нэг цадна. Цаг цагаар нэг цадна. Цагаан сараар нэг цадна гэж үг бий. Энэ дээр нэмж сонгон сонгон нэг цадна. Сонгууль дөхөхөөр нэг цадна гэж. Хүнд олон юм ярилгүй нэг юм өгөхөд сайхан байдаг шүү дээ. Би өгсөн, тэр өгсөн гээд л сонгохгүй бол яана гэдэг айдсын шийдвэр байв уу, хайрын шийдвэр байв уу. Дараагийн дөрвөн жилд эхний өдрөөсөө цаг тутам иргэдийнхээ нурууг хөнгөлсөн шийдвэр гаргадаг тогтолцоог зөв шийдвэр гэдэг юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
battulga gej 1 xugiin ym yu xutschwaa boon duilaan tarichlaa gawya tarisan gej bodoogvi bz gai tarisan gej bolno do
nuguuxiig chini xelchixne shy
За за өөрөө ч гэсэн дараагийн сонгуулиар дахихгүй юм бга биздээ.Юуч хийсэнгүй шүү дээ.
Medeeleltei oir toriin albaniixanii axmaduud ene ix zeeliig avsan baigaa.Ene 12 sariin syyleer zeel avsan xymyysiig shalgax xeregtei.\n
Өндөр тэтгэврийн зээлтэй хүмүүсийн 6 саяыг хугаслаад яадаг баа. Ер нь л засгийн газрын ордон хавиар ажилладаг олон хүмүүсийн ар тал зээл авсан байхаа. Сүүлийн 6 сарын зээл бол зарим рүмүүст но-той