“Зөрлөг” киноны дуугаар олонд илүүтэй танигдсан дуучин Daisy энэ сарын 25-нд бие даасан тоглолтоо цөөн хүрээнийхэнд толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тэрээр охидын “Сансара” хамтлагийн ахлагч байсан бөгөөд цөөн боловч чанартай уран бүтээлээрээ Daisy цомог хэвлүүлэн, худалдаанд гаргасан юм. Түүний гэр бүлийн хүн авьяаслаг ая зохиогч Ганг. Ганг сүүлийн үед уран бүтээлчдийн дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй яваа. Daisy цомогт багтсан уран бүтээлийн 70 хувийг Ганг зохиосон юм. I Loft-д болох түүний тоглолтонд Харангын Лхагваа, поп хатагтай Сарантуяа, "A Sounds," "Madness "хамтлагийнхан оролцож ая дуугаа өргөнө.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )