ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн ашигтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Хонь

Энэ өдөр та хайр дурлал, гэр бүлийн харилцаа, шинэ танил хүмүүст анхаарал хандуулна. Зарим холбоо удаан хугацааны харилцаа болж хөгжих боломжтой. Өнөөдөр одод таны санхүүг ивээнэ.

Үхэр

Энэ өдөр байшингаа засах, сайжруулах төлөвлөгөө гаргана. Орон сууцны янз бүрийн асуудал, газар, барилга, зураг төсөлтэй холбоотой ажил амжилттай хэрэгжинэ. Аливаа хөрөнгө оруулалт амжилттай, ашигтай байх болно.

Ихэр

Хувь тавилан танд санхүүгийн байдлаа сайжруулах боломжийг олгоно. Магадгүй та өглөө ажил ихтэй байна. Гэхдээ энэ нь өөрийгөө батлах боломж юм. Оройг тайван орчинд хөгжим сонсох, жүжиг үзэх зэргээр өнгөрүүл.

Мэлхий

Өнөөдөр ойр дотнын хэн нэгэнтэй зөрчилдөж болзошгүй тул болгоомжтой бай. Найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлөнө. Үдээс хойшийг гэр бүл, үр хүүхдүүддээ зориул. Найрсаг бай.

Арслан

Магадгүй хүсээгүй уулзалтад очно. Арслангийн эрчүүд санхүүгийн салбарт амжилт гаргах магадлалтай. Эмэгтэй арслангууд шинэ хобби, шинэ харилцаатай болно. Гэхдээ удаан үргэлжлүүлэхийн тулд хэт их нээлттэй байх хэрэггүй.

Охин

Эрэгтэйчүүд хэт ачаалал авна. Энэ нь мэдрэлийн ядаргаа, стресс болж магадгүй тул амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй. Шинэ танилтай болох ч харилцаа удаан үргэлжлэхгүй. Хэт их сэтгэл хөдлөлөөс сэрэмжил. Хоолны дэглэм барьж, амрах, унтах хэрэгтэй.

Жинлүүр

Бизнесийн үйл ажиллагаа амжилтгүй. Өглөө завгүй байна. Бэрхшээлийг даван туул. Өдрийн хоёрдугаар хагаст түншүүд болон хайртай хүмүүстэйгээ харилцан ойлголцол, эв нэгдэлтэй байхын тулд ердийнхөөсөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно.

Хилэнц

Энэ өдрийн уриа бол хайр, тайван байдал, эв нэгдэл юм. Бусадтай харилцах харилцаа тогтворжиж байгаа ч заримдаа та өнгөрсөн өдрүүдийн сөрөг нөлөөг мэдрэх болно. Өнөөдөр театр, музейд зочлоход таатай. Үдээс хойш хайртай хүнийхээ дэргэд бай.

Нум

Энэ өдөр эхэлсэн ажлаа дуусгах, урт хугацааны төлөвлөлт хийхэд таатай. Шинэ орлогын эх үүсвэр олох боломжийг олгох шинэлэг санаанууд гарч ирж магадгүй юм. Хайртай хүмүүстэйгээ хамт аялж, эсвэл амралтаар явах нь мэдрэлийн ядаргааг тайлах болно. Нумын эмэгтэйчүүд оюуны чадвараа дээд зэргээр нэмэгдүүлэх боломжтой.

Матар

Энэ өдөр нь санхүүгийн үйл ажиллагаанд таатай бус, яаралтай шийдвэр гаргахыг шаардах аливаа үйлдэлд бүү яар. Эрх мэдэлтэй хүмүүсээс үл хамааран ажилла. Гэхдээ ердийнхөөсөө илүү хичээнгүй байгаарай.

Хумх

Материаллаг байдалдаа анхаарч, мөнгөө зөв удирд. Өөрийн үнэ цэнтэй зүйлийг хяналтдаа байлгаарай. Өнөөдөр мөнгө зээлэх, санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурахгүй бай. Эдгээр үйл явдлыг түр хугацаагаар хойшлуулах нь дээр.

Загас

Өнөөдөр зөрчилдөөн гарах магадлал өндөр байна. Таныг гэрэлд гарахыг харахыг хүсэхгүй байгаа хүмүүс байна. Шударга бус хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцахгүй байхыг хичээ. Олсон хөрөнгийнхөө талаар түншүүдтэйгээ санал солилц. Та ямар ч гэм буруугүй байя гэвэл нууцыг хадгалах нь зүйтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top