ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭ намын зөвлөл хуралддаг. Тэд энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг юм.

Тэгвэл өнөөдөр /2020.01.13/ УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "А" танхимд 10.00 цагт, УИХ дахь АН-ын зөвлөл Төрийн ордны "Б" танхимд 10.00 цагт, УИХ дахь ШИНЭ намын зөвлөл Төрийн ордны "Г" танхимд 10.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдааны дараа тус бүрдээ мэдээлэл хийх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top