УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлаад байна. Ингэснээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр ял завших боломжийг хааж өгч байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
-УИХ-аар өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Энэхүү хуульд оруулсан хамгийн том өөрчлөлтүүд юу вэ. Тодорхой мэдээлэл өгнө үү?
-Зарим төрлийн гэмт хэрэгтэй уялдсан зөрчлийг Эрүүгийн хуульд оруулж ирсэн. Тухайлбал, ажлын байрны бэлгийн дарамт гэдэг ойлголт бий. Эрүүгийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд ажлын байрны бэлгийн дарамтыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн этгээд бэлгийн харьцаанд орсон бол хүчиндэх гэмт хэрэг гэж үзнэ.
Харин үйлдлээ үг, хэлээрээ илэрхийлж тэвчишгүй байдалд оруулсан тэрхүү үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх боломжгүй. Үүнийг нь Зөрчлийн тухай хуульд тусгаж өгсөн.
Нэг үгээр, ажлын байранд үг, хэлээр бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд зөрчлөөр арга хэмжээ авна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй, хүүхдийн тэтгэмж өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд хэрэг нээж, хариуцлага хүлээлгэдэг болж байна. Учир нь, өнөөдөр судалгаагаар маш олон мянган эцэг, эх тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн байдаг.
-Хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой том өөрчлөлтийг оруулж өглөө. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон 13 авлигын хэргийн сэргээн шалгах эрх зүйн орчин бүрдлээ шүү дээ?
-Энэхүү заалтын автар нь би. Эцсийн хэлэлцүүлэг дээр дагаж мөрдөх журмын тухай хуулийг холбогдох байнгын хорооны хуралдаан дээр санаачилж оруулж ирдэг. Энэ утгаараа санаачилж, оруулж ирсэн. Өнгөрсөн 2017 оны долоодугаар сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн болон шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоох агуулгатай юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд яваа Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын бүх хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байгаа юм. Үүнээс хойш зөвхөн мөрдөн шалгах хугацааны тухай л яригдана.
Энэхүү мөрдөн шалгах хугацаа нь тухайн төрлийн гэмт хэргийн Ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин их байх, цааш хугацааг дахин сунгахгүй байхаар тусгаж өгсөн. Харин прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргийг дахин сэргээн шалгахаар болж байгаа юм. Шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээн шалгана. Энд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Янз бүрийн онол ярьсан хүмүүс хуулийг буруу тайлбарлаж байна. Зөвхөн процессын хүрээнд хэрэгсэхгүй болсон хэргийг л сэргээн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 6 )
Үнэн бол үүн шиг сайн ажил хорвоод олон тохиохгүй. Одоо хэрэгжүүлэх л үлдэж харъя
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Bayar hyrgye,shudarga shyyhiig segeehed tyyhen ajil bolooo.saashdiin ajil d amijilt hysteria.nyamdorjiig huuli zavhruulsnii manang in gar hul bolj baigaag ilcilj byh alban tushaalaas ne huuj shyyh heregtei
Тэгвэл эдийн засгийн өршөөлийн хуулиар хэдэн тэрбумаа хаасан нөхдүүдийг эргэн шалгах хуулийг баталж болох юм байна.
zuv bn
Nyambaatar gishuund bayar hurgej amjilt husyee