УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар парламентын сөрөг хүчин болох АН-аас өрх тусгаарлаж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг байгуулсан билээ. Тэгвэл Улсын Дээд шүүх өнөөдөр /2020.01.16/ тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, бүртгэлээ.
Тодруулбал, Улсын Дээд шүүх Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн Төв зөвлөлийн ээлжит гуравдугаар хурлын тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )