Энэтхэгийн "Хүн могой" Шалини охиныг эмчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16


16 настай энэтхэг охин Шалини Ядав бусдаас онцгой төрсөн нэгэн. Арьс нь зургаан долоо хоног тутамд гууждаг түүнийг “хүн могой” гэдэг аж. 

Саяхнаас Шалинид туслах аян өрнөж, охин амьдралаа өөрчлөх хагалгаанд орсон байна. Түүнийг 10 хоногийн дотор эмчилжээ.

Шалинигийн эмчилгээний зардлыг Их Британийн хандивын сангаас төлсөн бөгөөд Испанийн эмч нар мөн үнэгүй эмчлэхийг зөвшөөрсөн гэнэ. Охин өсөж том болох тусам арьс нь хатуурч, улам хэцүү болж байсан учир алхаж чадахаа больж, сургуулиасаа ч гарчээ.

Эмч нарын ярьснаар охин удахгүй эрүүл саруул болох гэнэ. Тэр сургуульдаа буцаж орж, эмч болохыг мөрөөдөж байгаа. 

Охин өмнө нь гурван цаг тутамд биеэ чийгшүүлж, угаах шаардлагатай байдаг байжээ. Эс бөгөөс арьс нь хатуурч, явахад хүндрэлтэй болж, хүмүүс ч түүнээс айдаг байсан гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top