Эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байдаг дутагдлууд эр хүнийг нааш нь чангаах бус, харин ч цааш түлхэж орхидог гэм бий. Иймд
-Бүсгүй та эр нөхөртөө урам өгч, магтаал сайшаалын үгээ харамгүй хайрла.
-Эр хүн хамгийн хайртай, дотны хүнээсээ магтан сайшаасан урмын үг сонсох дуртай байдаг.
-Урам хайрлаж, магтахтусам эрчүүд хүүхнүүдийн гарын аясаар хөдөлдөг.
-Бүсгүй та юуны өмнө эр нөхрийнхөө зан чанарын онцлогийг олж харж ойлгох хэрэгтэй.
-"Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь бий" гэдэг нь туйлын үнэн. Учир нь эрчүүд алсыг хэрж, том юм төлөвлөж өргөн цар хүрээтэй сэтгэдэг.
-Эрчүүдийн бас нэг онцлог нь еерийн бздоп санаа, хийхээр төлвөлөсөн зүйл, алс хэтийн бодлоо тэр бүр яриад байдаггүй онцлогтой.
-Эр хүнийг үнэлж сурах хэрэгтэй. Өчүүхэн амжилтыг нь ч гэсэн үнэлж, урам хайрлаж сурвал нэн сайн.
-Зарим эмэгтэй нөхрийнхөө ажлыг огт сонирхдоггүй, гагцхүү цапин хөлс, мөнгө төгрөгийг нь л чухалчилдаг. Энэ бол маш буруу үйлдэл юм.
-Ийм араншинтай эмэгтэйн нөхөр албан тушаал ахих, бизнест томоохон ахиц дэвшил гаргах чадамжаар муу байдаг.
-Харин эр нөхрийнхөө ажил төрлийг чин сэтгэпээсээ сонирхдог, сонсдог, зөвлөгөө зөвлөмж өгдөг эмэгтэйн нөхөр харин ч гайхамшигтай амжилтанд хүрдэг.
-Эр нөхрөө бусадтай харьцуулж хэзээ ч бүү шүүмжлээрэй. Ингэснээр бүх юм эсрэгээр эргэнэ.
-Эр нөхөртөө итгэл хүлээлгэж, эвтэй найртайгаар гэрийн ажлаа худаалцан хийж сур
-Хамаг мөнгөө дэмий «хаячих вий, архи дарс уучих болов уу... гэх мэтийн айдас болгоомжлолоо ор тас хая. Ингэснээр та огт хэрэггүй ачааллыг өөртөө бий болгоно.
-Бүсгүй та өөрөө эмэгтэйлэг бай.
-Ширүүн дориун, бүгдийг өөрөө захирах хүсэлтэй эршүүд маягийн, хэт ажил хэрэгч эмэгтэйн дэргэд эр хүн өөрийн эрхгүй гунддаг.
-Уг нь эр нөхөр чинь эхнэрээ тэжээж, хамгаалдаг баатар нь байх гээд байдаг. Гэтэл бүсгүй та өөрөө бүхнийг захирах нь энэ боломжийг нь хаачихдаг гэмтэй.
-Нөхрөө хүмүүжүүлэх, өөрчлөх гэж нервээ барах хэрэггүй.
-Эр нөхрөө байгаа чигээр нь хүлээн авч сур. Танд түүний ямар нэгэн зуршил, зан авир таалагддаггүй байж болно. Тэглээ гээд дарамт шахалт бүү үзүүл.
-Ханилан суусан хойноо эр нөхрөө засаж залруулж, өөрчилж чадна гэж боддог бол энэ чинь хамгийн том эндүүрэл гэдгийг бүсгүй танд хэлмээр байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )