Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ.
Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж Прокурорын байгууллагаас үзжээ.
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар шийдэх юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн болох Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын гарт Н.Номтойбаяр гишүүний "хувь заяа" байна.
Тэд өнгөрсөн баасан /2020.01.17/ гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн саналыг хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Учир нь, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн гадаадад болон орон нутагт томилолтой байв. Хэдийгээр прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх хуультай ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм.
Энэ талаар тус дэд хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт энэ удаад зөрчигдөх нь. Ажлын хоёр өдөрт хэлэлцэх ёстой. Прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн болохоор бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хуралдаан хаалттай болсон. Д.Лүндээжанцан гишүүн гадаад явсан гэдгийг мэдэлгүйгээр прокурор бичиг оруулж ирсэн. Ч.Улааны томилолтыг мэдээгүй байсан юм шиг байгаа юм" гэх тайлбарыг өгсөн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гадаадаас, Ч.Улаан орон нутгийн томилолтоосоо ирсэн тул өнөө, маргаашгүй Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Тэд энэ долоо хоногт багтаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын "хувь заяа"-г шийднэ.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ 5 ч улам баяжих нь дээ.
Зүгээрл улсын хөрөнгийг буцааж тушаа.
хувь заяа -саад байх юү байхөв.нэг муу тэтгэврийн хөгшиний тэтгэвэрийг цуцлах гэж бгаа биш.
Шалгуулах шаардлагатай л бол шалгуулна биз. Номтойбаяр гэхээрээ л ингэтлээ сүр дуулиан болж байдаг яачихсан хүн юм.
Гишүүдийн бөлдөг Нямтайширын халуун атганд.
чадахгүй ээ
Номт хэмээх вьетнам гамбож царайтай хүнийг улс төрөөс хөөж явуулах хэрэгтэй.
Номт хэмээх вьетнам гамбож царайтай хүнийг улс төрөөс хөөж явуулах хэрэгтэй.