Ерөнхиилөгчийн зарлиг долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12

 

 

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2010 оны долдугаар сарын 6-нд гаргасан зарлигтаа монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлигийг дагаж мөрдөхийг 2011 оны долдугаар сарын 1-ний өдөр гэж товлосон. Зарлиг ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсаргах, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийх юм байна.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top