Өчигдөр төрийн ордны баруун хаалган дээр "Ногоон эвсэл" хөдөлгөөний гишүүн О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүс болон Монголын ногоонтнууд ирж жагслаа. Тэд УИХ-ын гишүүдийн нэр бүхий хэдэн гишүүд урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцжээ. Хуульд өөрчлөлт оруулахын оронд хэрэгжүүлэх арга замыг хайх хэрэгтэй гэж байв. Тэд хуулийг хэвээр үлдтэл жагсахаар шийджээ. Жагсагчид өдөр өдрөөр Төрийн ордны хаалган дээр суулт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. 60 гаруй ТББ жагсаалд нэгдээд байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )