Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа билээ. Прокурорын байгууллагын энэхүү саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй.
Харин өчигдөр /2020.01.21/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг дахин товлон зарласан ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.
Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хандаж, хүсэлт хүргүүлээд байгаа юм. Тэрбээр гадаад улсад эмчилгээтэй байгаа тул дэд хорооны хуралдааныг ирэх сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Дээрх асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд дөнгөж сая тайлбар өглөө.
Тэрбээр "УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хойшлуулах эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Прокуророос нууц гэсэн бичиг ирүүлсэн. Хуралдаанд Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарыг оролцуулах боломжгүй. Асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж, шийднэ" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
Хэдэн ордны лиценз авсан бол емхий дурвэд чинь
Энэ хүн чинь угаасаа худалч шүү дээ. Бас дээр нь хорчин, хуйвалдаад сурчихсан амьтан даа. Шудрага дүр исгэдэг ч үнэн хэрэгтээ хуурамч түүнээс ер сайныг хүлээх хэрэггүй. Нямдорж гэгч чинь Монголын төрийг самарч, бохирлож яваа хэдэн хүний л нэг шүү дээ.
Хууль ярьдаг хүн хууль зөрчөөд байхаар яах болж байна.
Nomtoibayr tedend huralduuul teg inge geed zaagad bsn bas eeree eeriigee buruugui ged batalna geed l buruutai hun hezeej eeriigee buruuguil gedeg shu de bi buruutai bi shorond oriy gej henj helj ojdoggui biz de kk
Nomtoibayr tedend huralduuul teg inge geed zaagad bsn bas eeree eeriigee buruugui ged batalna geed l buruutai hun hezeej eeriigee buruuguil gedeg shu de bi buruutai bi shorond oriy gej henj helj ojdoggui biz de kk