Нэр бүхий гишүүдийг хөрөнгөжсөн гэх мэдээллийг техникийн алдаа гэж үзжээ 

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Өнгөрсөн оны есдүгээр сард “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас нэр бүхий гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах тухай хүсэлтийг УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Л.Болд, М.Оюунчимэг нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзсэн юм. 

Тэгвэл өнөөдөр /2020.01.21/ УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалж явуулсан бөгөөд нэр холбогдсон гишүүдээс мэдээлэл авчээ. Улмаар УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Х.Нямбаатар, Ж.Мөнхбат нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой техникийн алдаанаас үүдэлтэй байсан гэж үзсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oo sda (49.0.147.33)  2025 оны 03 сарын 13

hulgaich monkhbat hulgai hiigeeegui boltsn u tegeed yaaj bayjjhwaa ochin isheggui nowsh heden ter bumtAn bolchihdog baterdeneg ooriing ni erguulen tatsan deer ym bn

1  |  0
Зочин (66.181.161.3)  2025 оны 03 сарын 13

Үнэн байхаа, АТМ-ээс мөнгөө авахад нь техник орон алдаад илүү өгчихсөн байлгүй дээ. Түүнээс биш УИХ-ын ”шудрага” гишүүд тийм булхай хийнэ гэж байхгүйш дээ. Тэр муу АТМ машинуудыг л шоронд хийж, шонд дүүжилвэл зохилтой. Манай эрхэм гишүүдийг гүтгэсэн байна шүү дээ. Үүл баатар хүн гүтгээд 2 саяар торгуулсан байхад гишүүдийг гүтгэсэн техникийг яадаг болоо...

2  |  0
ZOCHIN (103.9.90.98)  2025 оны 03 сарын 13

XAXAXAXAXAXA

1  |  0
Bold (202.55.188.46)  2025 оны 03 сарын 13

J.monhbat mash ih onto

1  |  0
Top