Монголын шүүгчдийн холбоо, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо хамтран "Шударга ёсны хэмжүүр" сэтгүүлтэй болжээ. Сэтгүүлийн эрхлэгчээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн ажилласан байна. Уг сэтгүүлийг Монголын шүүгчдийн холбоо, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо хамтран гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч "Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс" үндэсний чуулгыг нээж хэлсэн үгэндээ "Шударга ёс бол үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл" гэж хэлснээс санаа аван "Шударга ёсны хэмжүүр" нэрийг сонгосон байна. Тус сэтгүүлийн нээлт уржигдар Дээд шүүхэд болсон бөгөөд тус сэтгүүлийн анхны дугаарт Ерөнхий шүүгчтэй хийсэн ярилцлага, аймгуудын шүүхийн танилцуулга, хуулиудын тайлбар зэрэг нийтлэл багтжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )