Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11

 

 Энэ сарын 10-12 нд Сонгинохайрхан дүүргийн  "Драгон" центр, "Өгөөж" худалдааны төв, Чингэлтэй дүүргийн "Хүчит шонхор" зах, Баянзүрх дүүргийн  "Sky" дэлгүүр, ”Тэнгэр" бөөний төв, Сүхбаатар дүүргийн  "Бүрд" худалдааны төвд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно.  Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн мах бэлтгэжээ. Одоогоор 11100 орчим тонн нөөцийн махыг иргэдэд худалдаад байгаа аж.  Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон Монголын махны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top