Хүүхдийн нүүрний хувирал, инээмсэглэлийг байнга ажиглах нь баяр баяслыг төрүүлдэг болохыг Оксфордын эрдэмтэн судлаачид тогтоожээ. Учир нь хүүхдийн нүүрний хувирал, үйл хөдлөл нь хэнд ч гэсэн эерэг сэтгэгдлийг төрүүлж, түүнийг удаан ажиглах нь насанд хүрэгчдийн тархины тодорхой хэсгийг идэвхжүүлж, сэтгэл санаагаар унахаас сэргийлдэг байна.Юксфордын их сургуулийн эрдэмтэд үүнийгээ батлахын тулд бяцхан туршилт хийжээ. Уг туршилтад тархийг дүрслэн харуулах техникийн тусламжтайгаар 13 хүүхэд болон мөн тооны насанд хүрсэн хүнийг оруулсан байна. Туршилтын эцсийн дүнд хүүхдийн нүүр царайг ширтсэн томчууд долоон минутын хугацаанд дотор нь уужирч, уур уцааргүй, эелдэг нэгэн болж, сэтгэл доторх бүхий л муу муухай зүйлээ таягдан хаясан ажээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )