УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдахаар цугласан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байна.

Учир нь, дэд хорооны гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад албан томилолттой байсан юм. Түүнийг өнөөдөр /2020.01.14/ эх орондоо ирнэ гэдгийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярьсан билээ. 

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан эх орондоо иржээ. Ингэснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Одоогоор хэдэн цагт хуралдах нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top