Хойд Солонгос цэргийн нисэх онгоцоор бэлтгэл хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Хойд Солонгосын “Вонсан-Калма” нислэгийн талбайд цэргийн нисэх онгоцоор нислэгийн бэлтгэл хийсэн нь хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас ажиглагдсан талаар АНУ-ын “38 North” байгууллага мэдээлжээ. Энэхүү сургуулилтын зорилго тодорхойгүй байгаа гэнэ. Гэхдээ БНАСАУ ойрын хугацаанд дахин нислэгийн бэлтгэл хийж магадгүй байгаа аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн арваннэгдүгээр сард байлдааны нислэгийн тэмцээн үзсэн билээ. Энэ сарын 17-21-ний хооронд хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас Хойд Солонгосын нислэгийн талбайд “MiG-21”, “MiG-17” зэрэг нисэх онгоц ажиглагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top