Ц.Нямдорж нарын ТАВАН ГИШҮҮН саналаа нэгтгэхээр зөвлөлдөж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Тэгвэл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх саналынхаа үндэслэлийг тайлбарлаад гарч ирлээ. Тэрбээр "Хуралдааны шийдвэр гараагүй байна. Хуралдаж дуусаад шийдвэрээ гаргах байх. Тэр үедээ шийдвэрээ танилцуулна" гэх тайлбарыг өглөө. 

Яг одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж нарын таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд саналаа нэгтгэхээр зөвлөлдөж эхэлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрээс шалтгаалж мэдээлэл өгнө гэж мэдэгдсэн билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top