Н.Номтойбаяр: Намайг яллагдагчаар татаагүй, гэрчийн мэдүүлэг авсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая хуралдаанаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тайлбар өгөөд гарч ирлээ. Тэрбээр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа гаргаж байсан шийдвэрийг дахин лавлалаа. Энэ бол олон нийтэд ил шийдвэр шүү дээ. УИХ-ын чуулганыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьж байна. Энэ асуудал ирэх долоо хоногийн байнгын хороод, парламентаар орно. Нээлттэй явуулах хуулийн зохицуулалттай" гэв. 

Түүнчлэн "Талийгаач Б-г нас барсантай холбогдуулан намайг яллагдагчаар татсан зүйл байхгүй. Гурван удаа мэдүүлэг авсан. Тэр нь гэрчийн мэдүүлэг. Одоо шалгаж байгаа нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм. Энэ бол гадаад зорчих эрхийг хасаж, мөнгөн торгууль оноодог зүйл анги юм. Худлаа яриагүйгээ би нотолсон. Хуулийн байгууллагад хандсан, өргөдөл өгсөн" хэмээн ярилаа. 

Яг одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн байр сууриа нэгтгэхээр зөвлөлдөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top