УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралддаг. Тэгвэл өнөөдөр /2020.01.27/ УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ дахь АН-ын зөвлөл, ШИНЭ намын зөвлөл хуралдаж энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэнэ.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны 10:00 цагт "Жанжин Сүхбаатар"-ын танхимд, УИХ дахь АН-ын зөвлөл 10:00 цагт "Их Эзэн Чингис хаан" танхимд, УИХ дахь ШИНЭ намын зөвлөл 10:00 цагт Төрийн ордны "В" танхимд хуралдана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top