Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан /2020.01.24/ гарагт хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм.
Тэгвэл энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, эцэслэнэ.
Түүнээс өмнө УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.
Сэтгэгдэл ( 3 )
шуналтай эцгийн лайг үүрэх гэж зовж явна даа... энэ залуу... сайхан боловсролтой болгоод л орхихгүй...