Шимэгч хорхой болох сөрөг сэтгэл хөдлөлд бүү автагдаарай!

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11

Бүсгүй таныг гэртээ яаран ирэхэд эр нөхөр тань байдгаараа хөмсгөө зангидсан, урвагар царайлан угтвал яах вэ. Мэдээж таны сэтгэл тэр чигээрээ уналтын байдалд орно биз дээ. Энэхүү сөрөг энерги нь салхинд цохиулах өвчин хийгээд ханиаднаас ч илүү халдварлах болно.

Жаргалтай хүний нүд рүү харах, уйтгартай хүний нүүр рүү харах нь мөн л тийм мэдрэмжийг бидэнд төрүүлдэг. Үүнийг сэтгэл зүйчид "Сэтгэл хөдлөлийн халдварт өвчин" хэмээн нэрлэсэн байна.

Хэрэв таны ойр орчимд өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг бол энэ нь маш сайн хэрэг юм. Ер нь сөрөг сэтгэл хөдлөл нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болох нь хэн хүнд ойлгомжтой хэрэг.Мөн түүнчлэн гутранги үзэлтэй, уйтгар гунигт автсан хүмүүстэй нэлээд хэдэн жил хамт амьдрах юм бол төд удалгүй сэтгэл санааны ямар нэгэн өвчинтэй болж мэдэх юм шүү.Сөрөг сэтгэл хөдөл нь хүнийг цаг үргэлж шимж амьдарч байдаг. Нэг ёсондоо шимэгч хорхой л гэсэн үг юм.Иймд тэдгээр сөрөг энергитэй сэтгэл хөдлөлтэй хүмүүсийн нөлөөнд автагдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингээд дараах зөвлөмжийн дагуу сөрөг сэтгэл хөдлөлийн өвчин үл халдах дархлаагаа сайжруулаарай.

-Үргэлж сайн сайхан зүйлийн талаар бод

-Энэ нь өөртөө эерэг энергийг хуримтлуулна

-Өөдрөг үзэлтэй хүмүүс дунд байхыг хичээ

-Эрүүл сэтгэл хөдлөлийн гинжин холбоог үүсгэх хэрэгтэй. Жишээ нь:

Эерэг сэтгэл хөдлөлийн талаар: Өнөөдөр нартай өдөр байна, үс маань аятайхан харагдаж байна, замын бөглөрөл гайгүй байна, дарга сайхан ааштай байна гэх мэт...

Сөрөг сэтгэл хөдлөлийн талаар: Үргэлж ийм байхгүй. Маргааш бүх зүйл сайхан болно. Оройноос өглөө дээр гэдгийг санаж явах

-Ойр дотны хүмүүстээ чин үнэнээсээ, харамгүй сэтгэлээр найрсаг, дотно, дулаахан, сэтгэл сэргэм сайхан үгийг байнга хэлж бай.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top