Зөвлөгөө: Алимны гоё улаан өнгөнд хууртагдах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11

1.Бүх төрлийн жимсийг үнэртээд үз. Алимнаас алимны, бананаас бананы үнэр гарах ёстой.Усан үзэм, алим зэрэг жимсэнд хамгийн их нитрат байх жишээтэй. Алимыг дундуур нь хуваагаад үз. Хэрэв хоёр минутын дараа өнгө нь харлаж байвал нитратгүй алим. Харин таван минут бүү хэл, таван өдөр ч иймэрхүү байна. Хорхой шавьж нь гагцхүү нитратгүй алим, жимсийг л хаздаг аж.Тиймээс алимны гоё, улаан өнгөнд хууртагдах хэрэггүй.

2.Гадил жимсний хальс харлах нь муудсаны шинж. Дотор нь нян бактери арзаганаж байдаг. Ийм гадил жимс авах хэрэггүй.

3.Хэт хямдарсан, муудсан хүнс, ногоо жимс авах нь эрүүл мэндээ сүйтгэж буй хэрэг. Хугацаа байхгүй, ямар ч баталгаа байхгүй шүү.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top