УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.27/ ээлжит хуралдаанаа товложээ.
Хуралдааныг 10.00 цагт товлосон ч одоогоор эхлээгүй байна. Энэ удаагийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэнэ. Хоёрдугаарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, Аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүлгээр хагалах шаардлагатай зүйл байна. Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт гарсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар сонсоно. Өмнө нь хэлэлцүүлэг явуулчихсан. Одоо бол эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож болно" гэв.
Түүнчлэн "Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 28 мандаттай байна. Үүнийг 24 болгохоор ярьж байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгох асуудал яригдаж байгаа. Бүлгийн хуралдаанаар эцэслэнэ. Ер нь, хоёулаа таван мандаттай болчихоод байгаа юм. Баянзүрх дүүрэг 361 мянган хүн амтай. Сонгинохайрхан дүүрэг 330 орчим мянган хүн амтай байна. Нэг нэр дэвшигч 300 мянган хүнд хүрч ажиллана гэдэг бол хэцүү. Тиймээс сонгогчдод хүрч ажиллах байдлыг нь харгалзан үзнэ. Энэ бүхнийг бодож үзээд 2-3 мандаттай хоёр тойрог болгох асуудлыг ярьж байна. Бүлгийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 8 )
ЁОЁ ЭД НАРЫН АРД ОРЖ ҮХЭХ ЮМСАН БУРХАН МИНЬ .
Нэг л зүйл тодорхой болж байна. Энэ танхимд байгаа гишүүд эрх жил хуйгаараа солигдох юм байна.
МАН ын хулгай даа дараагийн сонгуулиар гарахгүй бол үхлээ юу, Нэртэйгээр нь Улаанбаатар хотыг ганц тойрог болгоод ганц мандат өгөөд МАН хулгайчдаас бүгдийг нь хөдөөгийн хөө тойргуудад хуваарил, тэгээд монгол улсыг нэгмөсөн дампууруулж,
МАН-ЫН ЖДҮЧИН КАЗИНОЧИН ХУЛГАЙЧ НАР ЗАЙЛЦГАА.
huduunii gishvvd hotod bh shaardlaggui bzd ter songgdson toirogtoo ochoj ajllj amidarsan ni der bzd hotoor yadgiin hotiinhon uursduu ulsad tatbaraa tuluhgui hotdoo blgaad amidartsgaay du