"МАСК"-тай улстөрчид

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа буюу шинэ төрлийн коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхий нийтийг цочирдуулаад байна.

Өнөөдрийн байдлаар 80 хүн нас барж, 2800 гаруй хүн коронавирусээр халдварласан болох нь тогтоогджээ. 

Монгол Улсын хувьд өнөөдрийн /2020.01.27/ байдлаар коронавирусээр халдварласан хүн албан ёсоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа юм.

Тэгвэл өнөөдрөөс /2020.01.27/ иргэд коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалт хэрэглэж эхлээд байна.

Иргэд олон нийтийн газар болон ажил дээрээ амны хаалт хэрэглэж эхэлсэн төдийгүй Төрийн ордны ажилчид болон УИХ-ын гишүүд ч амны хаалт зүүж, эрүүл мэндээ хамгаалж байна.

Төрийн ордонд болсон бүлгийн хурал, бусад арга хэмжээнд оролцсон гишүүд амны хаалт зүүж, үлгэр дууриал үзүүлэв. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.165) 2020 оны 01 сарын 27

Аииндаа их хайртай хүмүүс юмаа

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 27

yun ulger duuryalal , turiinkhuu ordond zakh neechikheed

1  |  0
равдан(66.181.161.34) 2020 оны 01 сарын 27

та нар мөд үхэхгүй ээ

2  |  0
Top