Филиппиний Цагаачлалын алба хятад иргэдийг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ

2020 оны 01 сарын 28

Филиппин улсад одоогоор коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Тэгвэл тус улс шинэ өвчний дэгдэлтээс сэргийлэхийн тулд өнөөдрөөс /2020.01.28/ эхлэн 10 хоногийн хугацаанд БНХАУ-ын иргэдийг улсдаа нэвтрүүлэхгүй гэж Цагаачлалын алба нь  мэдэгдлээ.

Тус улсын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл  сэжигтэй тохиолдол бүхий иргэдийн эрүүл мэндийн байдлыг  хянаж байгаа, онош батлагдсан тохиолдол байхгүй гэж мэдээллээ.

Филиппинд хятад иргэд олноор ажилладгаас гадна  хятадын жуулчид онлайн казино захиалга ихээр өгдөг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top