Өнөөдөр 400 гаруй иргэнийг хилээр нэвтрүүлжээ

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр буюу 2020.01.28-ны өдөр 400 гаруй монгол иргэнийг БНХАУ-ын талаас хил нэвтрүүлсэн байна.

БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь хоёр улсын Консулын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллажээ. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулсан хэмээн Засгийн газраас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top