
Оросын "Шереметьево" олон улсын нисэх онгоцны буудалд хоёр хүүхдээ орхиж яваад сураггүй болсон Комсомольск-на-Амурын эрэгтэйг хайж байгаа аж.
Тэрбээр ээлжийн ажил хийж, хоёр хүүгээ тэжээдэг байсан бөгөөд хоёр удаа хүүхдүүдээ гэр бүл, хүүхдүүдэд тусалдаг нийгмийн тусламжийн төвд үлдээн, журмын дагуу цагтаа авсан байна.
Хоёр хүүгийн ээжийг 2017 онд албаныхан хайж, эцэг, эхийн үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байжээ. Тэр үед хүүхдүүд өөр рүүгээ халуун устай данх татаж асган, түлэгдэж байсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн комиссар Анна Кузнецова Шереметьевод хаягдсан хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа мэдэгджээ. Хөвгүүдийн том нь сургуульд сурдаг байсан бол бага нь цэцэрлэгт явдаг байсан гэнэ.
Хүүхдүүдийн аав энэ сарын 24-нд том хүүгийнхээ бичиг баримтыг сургуулиас нь авахдаа Москвад амьдрах газар, ажил олох боломж байна гэж ярьжээ.
Гэтэл ням гарагт (2020.01.26) Хабаровскоос нисэж ирсэн тэрбээр хүүхдүүдээ "Шереметьево" нисэх буудалд үлдээгээд сураггүй алга болсон байна.
Хабаровскийн хүүхдийн эрхийн комиссар Виктория Трегубенко хүүхдүүдийн ээжтэй нь холбогдож чаджээ. Тэдний гэр бүл салснаас хойш бүсгүй экс нөхөр, хүүхдүүдтэйгээ харилцахаа больсон бөгөөд хүүхдүүд нь хүнд байдалд байгааг мэдээгүй гэсэн байна.




Сэтгэгдэл ( 2 )
Эх нь бүүр ал байж л дээ, эцэгшүү юм нь дийлэхээ байж.
Ehed ni uguhgui hugiin novsh.