Хятадын Ардын банкны своп хэлцлийг СУНГАНА гэдэгт итгэлтэй байна гэв

2020 оны 01 сарын 29

Манай улсын гадаад валютын албан нөөц 2019 оны арваннэгдүгээр сард дөрвөн тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг  хангах  хэмжээ юм. Ер нь бол импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэсэн юм.

Зарим эдийн засагчид гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж байна гэж “барих” нь буруу гэсэн байр суурийг илэрхийлдэг. Тэгвэл үүнд Төв банкнаас дараах байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улс ирэх дөрвөн жилд 14 орчим тэрбум ам.доллартай тэнцэхүйц гадаад өр эргэн төлөгдөх хуваарьтай байгаа. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үзвэл уг өр, төлбөрийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай байна. Ийнхүү гадаад өр төлбөрийг дахин санхүүжүүлэхэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой, гадаад валютын төлбөр гүйцэтгэх чадвар сайн байж чадсанаар дээрх өр, төлбөрийг бага хүүтэй, урт хугацаатайгаар дахин санхүүжүүлэх боломжтой.

 Монголбанкны хувьд 2020 оны долоодугаар сард дуусах Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгахаар ажиллаж байгаа бөгөөд уг хэлцлийг амжилттай сунгана гэдэгт итгэлтэй байна. Харин Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг 2019 онд батлагдсан. Уг стратегид Засгийн газар томоохон дүнтэй гадаад өр, зээлүүдээ эдийн засагт дарамтгүйгээр дахин санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Монголбанк ч энэ чиглэлд Засгийн газартай хамтран ажиллаж, гадаад өрийг эдийн засагт дарамт багатайгаар дахин санхүүжүүлэхээр ажиллах болно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top