Дэлхийн хэмжээнд өнөөдрийн /2020.01.29/ байдлаар коронавирусын 4593 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 6973 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 106 хүрч, БНХАУ-аас гадна дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна. Мөн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан байдалтай байна.
Иймд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комиссын хуралдааныг маргааш /2020.01.30/ өглөө зарлажээ. Онцгой комиссоор коронавирусын халдвараас сэргийлэх ажлын явц, цаашдын төлөвлөгөө болон Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Өнжихөд буруудахгүй шүү!! Утсаар цагаалчих
НЭГ ЖИЛ ӨНЖЧИХӨД ЯАВ Л ГЭЖ,
Ert shiidej ugssun ni deer baihaa Ene jil hiih hereg bn u Ervvl baival olon tsagaan sar hiineshd
Энэ жилдээ өнжих хэрэгтэй. Үр дүн нь Хүнсний хомсдол үүсэхгүй. Эрээнээс хог цуглуулж Монголын мөнгө хэдэн тэр бумаараа гадагшаа гарахгүй. Хөл хорио жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Томууны дэгдэлт багасана. Ийм л байна.

Энэ жилдээ өнжих нь зөв
Зөвхөн ээж аавдаа золгоол болоо\n