ЭМЯ: Булган болон Австралийн тохиолдол коронавирус биш болох нь тогтоогдсон

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны шуурхай удирдлагын штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ.

Мэдээллээр вирусологийн шинжилгээний хариуны талаар тайлбар хийж, иргэд эх оронч хандаж, коронавирусийн халдвараас сэргийлэх ажил дээр хамтарч ажиллаж байгааг сайшаав.

Энэ сарын 9-нөөс эхлэн уушгины хатгалгааны 57 тохиолдлоос сорьцын шинжилгээ авсан болон Булган аймаг болон Австралид өндөр халуурсан тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус биш болох нь тогтоогдсон талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Дээрх тохиолдлууд нь томуугийн А хүрээний H1N1 вирус байжээ.

Ойрын өдрүүдэд H3N2 вирусийн дэгдэлт өндөр байгааг мөн хэллээ. Түүнчлэн Хэнтий, Дорноговь, Архангай аймгийн тохиолдлуудын хариу сөрөг гарсныг мэдэгдлээ. 

Зургаан аймгийн найман боомтоор 1200 гаруй хүн орж ирснийг үзлэг, шинжилгээ хийсэн байна. Ямар нэгэн халуурсан шинж тэмдэг илэрсэн хүмүүс байхгүй гэдгийг мөн хэллээ. Шинжилгээний хариу түргэн шуурхай хийгдэж байгаа бөгөөд Томуугийн лавлагаа лаборатори, ХӨСҮТ-ийнхөн эрсдэлийн өндөржүүлсэн бэлэн байдалд, завгүй ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд иргэд, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд дэмжиж тусалж байгааг ЭМЯ онцоллоо. 

2019.01.29, 17:00 цагийн байдлаар

Эх сурвалж: ЭМЯ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top