2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 910 мянга гаруй иргэнд олгох тухай өчигдөр Татварын ерөнхий газраас мэдээлллээ. Нийт 146 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх төлөвтэй аж. Буцаан олголт авах нийт иргэдийн ихэнх нь хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн мэдээлэлд хяналт, шалгалт хийж байгаа гэнэ.
Хэрвээ тэдний мэдээлэл зохих шалгуурыг хангасан тохиолдолд НӨАТ-ын буцаан олголтын ажлыг энэ долоо хоногт багтаан Татварын ерөнхий газраас дуусгаж, Сангийн яам руу шилжүүлэх юм. Үүний дараа НӨАТ-ын буцаан олголт хэзээ иргэдийн дансанд орох нь эцэслэн шийдвэрлэгдэх юм.
Эрсдэл тооцох шалгалтын талаар ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “996 иргэний 2.1 тэрбум төгрөг “Хянагдаж байгаа” төлөвт байна. Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны компанийн нэг иргэн 8400 орчим баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн. Шатахуун импортлогч компаниас нэг иргэн нэг өдөрт 16 баримт буюу 70 сая төгрөгийн баримтыг бүртгүүлсэн тохиолдлууд гарсан. Иймэрхүү байдлаар хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн оролдлогууд байгаа учраас зайлшгүй хянан шалгах арга хэмжээ явуулж байгаа” гэлээ. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол буцаан олголтод хамрагддаг. Албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгох гэсэн хоёр хэлбэрээр зохицуулалт хийдэг билээ.
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “Хуулийн зохицуулалтыг Сангийн сайдын баталсан журмын хүрээнд хэрэгжүүлдэг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож, хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй бол буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалттай. Сугалааны тохирол явсны дараа зохих хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд тохирлын урамшууллыг буцааж, хүчингүй болгох зохицуулалт бий. Монголын татварын алба 2019 онд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн татварын орлого оруулжээ. Үүнээс нэг их наяд 88.3 тэрбум төгрөг буюу 24 хувийг нь НӨАТ-аар төсөвт төвлөрүүлсэн. 2016-2019 онд татварын алба 3.3 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Сугалааны урамшууллын тухайд 2016 онд 6.9 тэрбум төгрөг олгож байсан. Харин 2019 онд 312.8 мянган иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон” гэв.
И-баримт системээр иргэдийн гомдол саналыг хүлээж авах, зөрүүтэй мэдээллийг апплейкишнээсээ засах, төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлөх гээд хөгжүүлэлт үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Тэгээд хэзээ юм бэн? Гарчиг хараад ороод ирэхээр л шал өөр юм байхымаа
НӨАТ-ИЙН УРАМШУУЛАЛД НЭГ ХҮН ДУНДЧААР 60.000 ТӨГРӨГ Л БАЙХАД ЯНЗ БҮРИЙН АРГА СААМ ХИЙСЭН НЭГЭН ХЭДЭН САЯАР ТООЦОГДОЖ БАЙХ ЮМ. СУГАЛАА ЭНЭ ТЭР ГЭЛГҮЙ 10 ХУВИЙГ НЬ ӨГЧИХВӨЛ ЯАСИЙН
Тэгээд хэзээ НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орох юм бэ. Ямар ч хугацаа тавиагүй байж сонин гарчиг өгөх юмаа.
baga mungun dvnteigni tvrvvleed ugch b.maar yum..
Xurdan ogchixoor yum daa yasan ajlaa xiideggui yum be.
бүртгүүлсэн баримтын тодорхой хувиа авч байж 2%аа өгөх болохоор ингэж унжих хэрэг байна уу.