УИХ-ын өнөөдрийн /2020.01.30/ чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Нууц санал хураалт авсан. Нууц санал хураалтаар Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэдэг шийдвэр гарсан. Гэхдээ баталгаажуулж чадаагүй. Тэгэхээр нь Н.Номтойбаяр гишүүн өргөдлөө өгсөн. Ийм л зүйл болсон. Монгол сүйрэх гэж байгаа юм шиг битгий ийм юм ярь. Н.Энхбаярыг шоронд хийдэг шиг ээ бүх хүний аргыг олох гээд ядчихсан зангаа болих хэрэгтэй" хэмээн ярилаа.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ асуудлыг өнөөдөртөө шийднэ. Ирцээ бүрдүүл та нар. Чөлөөлөх саналыг батлахгүй бол түдгэлзүүлэх тогтоолыг батална" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )