БНХАУ-аас Монгол Улсад суух 17 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй ажлаа хүлээн авахаар өчигдөр буюу 2020.01.30-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж, Элчин сайд Цай Вэньруйд Элчин сайдаар томилогдон ирсэнд халуун баяр хүргэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Улс төрийн зөвлөх Ли Яаньжунь нарын ЭСЯ-ны дипломатууд онгоцны буудлаас шинээр томилогдон ирсэн Элчин сайдыг угтан авч, хүндэтгэл үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
sain shinjilgee hiigeerei de , said geed korono virus aih bish
байдгаараа айчихсан номхон командан өгчихсөн