БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 32 оюутныг эх оронд нь авчрах "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарт эргэж ирлээ. Тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн юм.
Тусгай үүргийн онгоцыг "МИАТ" ТӨХК-ийн нисгэгч н.Баатарцогт даргалсан бөгөөд нисэх багийнхан болон холбогдох албаны хүмүүс хамт явсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн юм. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон юм.
Тэд ирлээ... #ThanksMIAT pic.twitter.com/aN3SUgx1h6
— Э.Энхзориг
Сэтгэгдэл ( 8 )
Үр хүүхдүүд минь эх орондоо тавтай морил.
Үр хүүхдүүд минь эх орондоо тавтай морил.
Үр хүүхдүүд минь эх орондоо тавтай морил.
Үр хүүхдүүд минь эх орондоо тавтай морил.
Үр хүүхдүүд минь эх орондоо тавтай морил.
Ene 32 hun eh orondoo ih l yum hiij buteeh heregtei /өртэй/
Эх орондоо тавтай морил .
ХАЛДВАР ГАРЛАА .