БНХАУ-ын компаниудтай хамтран ажилладаг Японы “Хонда” компани Ухань хотоос ажилтнуудаа нутаг буцаана гэдгээ нэгдүгээр сарын 26-нд мэдэгдэж байсан. Тэгвэл “Хонда” компанийн хэвлэлийн төлөөлөгч хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн Хубэй мужийн Ухань хот дахь үйлдвэрлэлээ ажиллуулна гэж мэдэгдсэнийг Reuters мэдээллээ.
Тодруулбал, БНХАУ-ын “Dongfeng Automobile” компанитай хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаагаа энэ сарын дундаас эхлэн хэвийн үргэлжлүүлнэ гэжээ. Тус үйлдвэр нь коронавирусийн дэгдэлтийн голомт болох Ухань хотод байдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )