“Алтан мундарга” тэмцээний аварга Улаан Үдэд байртай болно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05


ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймгийн Аршан тосгонд ирэх гуравдугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд “Алтан мундарга 2020” улс хоорондын фестиваль болох гэж байна.

Монгол үндэстнүүдийн энэхүү фестивалийн хүрээнд сээр шалгах, шагай наадах болон тэвэг өшиглөх тэмцээн зохион байгуулагдана. Мартагдаж буй монгол уламжлалыг сэргээх, хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү фестивальд одоогоор ОХУ-ын Буриад улс, Монгол Улс, Өвөр Монголын өөртөө засах орон, Тува, Якут, Халимаг улсаас баг тамирчид ирэхээр бүртгүүлсэн байна. 

“Алтан мундарга” наадмын сорилго тэмцээн нь “Хөх сувд 2020” буюу мөсний баяраар ирэх сарын 3-нд үзэсгэлэнт Хөвсгөл нуурын мөнгөн толин дээр зохиогдох аж.

Тэмцээний дотоод журам:

-10 хүн нэг баг болон оролцоно

-Бүх оролцогчид үндэсний дээл хувцсаар жигдэрсэн байх,

-Багийн гишүүдийн анкетийг үнэн зөв мэдүүлсэн байх

-Баг тус бүр багийн оноосон нэртэй байх

-Тэмцээний бүртгэлийн хураамж нэг хүний 1000 рубль, 10 хүний 10000 рублийг зохион байгуулагчид тушаасан байх.

Тэмцээн явагдах дүрэм:

Тусгай зассан тайзан дээр 1-10 тоог байрлуулсан байх ба багийн тамирчид өөрийн нэрсийн дарааллаар оногдсон тоонд байрлуулсан сээрийг авч нүцгэн гараараа хийг нь тааруулж нэг удаагийн хүчтэй цохилтоор хугалах, хугалж чадаагүй тохиолдолд хасагдах журмаар явагдана.

Тэмцээний насны ангилал:

9-13

14-18

19-29

30-40

41-50

51-60

61+

Эмэгтэй гэсэн ангиллаар явагдана.

Тэмцээний бай шагнал:

Нас тус бүр 1, 2, 3 дугаар байр эзлүүлэх ба

1-р байр 30000 рубль

2-р байр 20000 рубль

3-р байр 10000 рубль

Мөн багийн аваргын байр эзлүүлэх ба

1-р байр 100000 рубль

2-р байр 70000 рубль

3-р байр 50000 рубль

Үнэмлэхүй аварга нь Улаан Үд хотод 1.3 мянган рублийн орон сууц авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top