Хэзээ нэгэн цагт эцэг эхчүүдийн шийдэх ёстой нэг чухал зүйл бол хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх үү, үгүй юу гэдэг асуудал. Хүүхэд яг хэдэн наснаасаа гэртээ ганцаараа үлдэх энэ хариуцлагыг давж чадна гэсэн дүрэм байдаггүй. Энэ нь туйлын харьцангуй ойлголт ба хүүхдийн ерөнхий өсөлт бойжилт, тухайн хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг маш олон зүйлийг тооцоолох хэрэгтэй болдог. Хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээх гэж байгаагаа заавал хэлж бай. Тэгээд гар утасны дугаараа болон очих гэж байгаа газрынхаа хаягийг үлдээж бай. Хэдэн цагт ирэхээ хэлж, хэлсэн цагтаа ир. Хүүхэд чинь айхгүй ганцаараа үлдэх итгэл хэр байгааг нь мэдэж ав.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )